Rebeauty

2016-04-04

Нүүрний хаван буулгах 5 хүнсийг танилцуулъя!

Лимфийн эргэлт муудаж, хорт бодис ялгарч чадахгүй, биед хуримтлагдан үүсдэг хаванг буулгах 5 хүнсийг танилцуулъя.

Нүүрний хаван буулгах 5 хүнсийг танилцуулъя!


Лимфийн эргэлт муудаж,

хорт бодисыг бүрэн ялгаруулж чадахгүй,

биед хуримтлагдан үүсдэг хаван!

Өнөөдөр хаван буулгах 5 хүнсийг танилцуулъя!


1. Хулуу

​Чухал амин хүчил болон Е витаминаар баялаг хулуу!

Хулууны чухал амин хүчил, Е витамины найрлага нь

биеийн цусны эргэлтийг сайжруулж,

бодисын солилцоог идэвхжүүлдэг.

Мөн А витаминаар баялаг хулуу нь

хорт бодисыг зайлуулж, үрэвслээс урьдчилан сэргийлэхэд маш сайн нөлөөтэй гэдэг.

Хаван буулгахын тулд хулууны шүүс уудаг нь

ийм учиртай байжээ! :)


2. Улаан шош

Улаан шош нь шээс хөөх үйлдлийг дэмжиж,

хорт бодисыг ялгаруулахад ихээхэн тустай тул

хаванг буулгахад сайн.

Мөн улаан шош нь В витаминаар баялаг тул

​нүдний эрүүл мэнд, тархины үйл ажиллагааг сайжруулахад тустай гэдэг!


3. Өргөст хэмх

90-ээс дээш хувь нь уснаас бүрддэг өргөст хэмх!

Өргөст хэмх нь шээс хөөх үйлдлийг дэмжиж,

мөн эслэгээр баялаг тул

хорт бодисыг ялгаруулахад ихээхэн тустай.

Хаван буулгахад маш сайн гэсэн үг биз дээ?!



4. Хар шош

Аспарагины хүчил, лизин зэрэг шим тэжээлээр баялаг шош нь

цусны эргэлтийг сайжруулж,

биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах хоргүйжүүлэх үйлчилгээтэй гэдэг!



5. Эрдэнэшишийн сахал

​Шээс хөөхөд тустай эрдэнэшишийн сахал нь

хорт бодисыг ялгаруулахыг дэмжиж, хаванг буулгахад

маш сайн үйлчилгээтэй!

Мөн цусны даралтыг бууруулах үйлчилгээтэй тул

нэг сумаар хоёр туулай буудах үр дүнг үзэх боломжтой!



Өнөөдөр сурсан хүнсээрээ

хавагнасан нүүрнээсээ хавангүй нүүрэнд хувирцгаая!

Бид бүгд хамтдаа бяцхан нүүрийг бүтээцгээе!!!​

Like