2016-06-01
Үр дүнтэй цагийн менежментийн аргуудыг танд танилцуулъя!
Ажлын цаг хурдан өнгөрч, ажлууд дуусаагүй байхад ажлын цаг дуусах дөхөж, илүү цагаар ажиллах шаардлага гардаг уу? Энэ нийтлэлд үр дүнтэй цагийн менежментийн 5 аргыг танилцуулна.
Үр дүнтэй цагийн менежментийн аргуудыг танд танилцуулъя!
Ажлын цаг хурдан өнгөрч байна!
Ажлууд дуусаагүй байхад ажлын цаг дуусах дөхөж байна!
Илүү цагаар ажиллах шаардлага гардаг уу?
Өнөөдөр иймэрхүү таагүй байдлаас зайлсхийхийн тулд
ажилчин танд хэрэгтэй
үр дүнтэй цагийн менежментийн аргуудыг танилцуулъя!
1. Нэг зүйлд анхаарлаа төвлөрүүл!
Өгөгдсөн ажлыг (үүргийг) нарийн тодорхойлж,
цаг үрэхгүй байх нь чухал.
Олон ажлыг нэг дор хийхгүйгээр
хийх ажлын жагсаалт гаргаж,
нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй.
Энгийн боловч олон хүн анзаардаггүй хэсэг юм :)
2. ТИЙМ эсвэл ҮГҮЙ гэдгийг тодорхой хэл!
Хийх ажлын жагсаалт гаргаж, анхаарлаа төвлөрүүлэн ажилласан ч
цаг хугацаанд шахагдаад байвал яах вэ?
Өгөгдсөн цаг хязгаартай байхад
хийх ажлууд нэмэгдээд байгаа юм биш биз?
Өнөөдөр хийх ажлын жагсаалт болон
өгөгдсөн цаг хугацаа, нөхцөл байдлыг харгалзан
хийж чадахгүй зүйлдээ
зоригтойгоор ҮГҮЙ гэж хэлээрэй!
3. Өглөөний 1 цагийг чухалчил!
Өдөржин хуримтлагдсан ядаргаанаас болж орой ядрахтай харьцуулахад
амарч сэргэсэн байдаг тул
өглөөний цагт өндөр төвлөрөл үүсдэг!
Түүнээс гадна өглөөний 10 цаг гэхэд эргэн тойрон шуугиантай болж
анхаарал сарних магадлалтай тул
чухал ажлуудыг өглөөний 10 цагаас өмнө хийж дуусгах нь зүйтэй гэдэг.
Өглөөний 1 цаг = илүү цагаар ажиллах 3 цагийн үр дүн гэдэг шүү!
4. Цагийн дарамтаас ангид бай!
Цаг хугацаанд шахагдаж стресст орохгүй байх нь чухал.
Ажлын хугацаа дуусахаас айж байнга цаг шалгаад байвал
ажилдаа төвлөрч чадахгүй,
дэмий цаг үрэх болно.
Хэт их ажлаас болж ажлын бүтээмж буурвал
алхах, хоол идэх зэргээр сэтгэл санаагаа сэргээж
стрессээ тайлаарай!
5. Алтан цагийг ашигла!
Завгүй амьдралын дунд дээрх цагийн менежментийн аргуудыг сайн баримталбал
завсарлагааны цаг буюу алтан цаг гарч ирнэ!
Зав гарсан үедээ хөнгөн алхах эсвэл
бясалгал хийх нь сайн бөгөөд,
20-30 минут унтах нь ч нэг арга юм.
Амралтаар бие болон сэтгэл санаагаа шинээр эхлүүлэх
боломжийг олгох нь зүйтэй.