2016-01-21
Гоо сайхны зөвлөгөө: Өвлийн улиралд гарын арчилгаа хийх арга!
Өвлийн улиралд хуурайшсан гараа хэрхэн арчлах вэ? Diva гоо сайхны мэс заслын эмнэлгээс өвлийн улиралд гарын арчилгаа хийх аргуудыг танилцуулж байна. Гараа чийглэг байлгаарай!
Гоо сайхны зөвлөгөө: Өвлийн улиралд гарын арчилгаа хийх арга!
Хүйтэн өвлийн улиралд, улам бүр хуурайшиж буй гараасаа болж
санаа зовж байна уу?
Diva гоо сайхны мэс заслын эмнэлгээс танилцуулж буй
өвлийн улиралд гарын арчилгаа хийх аргаар
чийглэг гараа хадгалаарай!
1. Гараа угаахдаа бүлээн усаар!
Хүйтэн ус цэвэрлэх үйлчилгээ муутай,
халуун ус нүх сүвийг нээж өгдөг тул
арьсыг улам хуурайшуулдаг.
Гараа угаахдаа биеийн температуртай ижил
бүлээн усаар угаах нь зүйтэй гэж үздэг!
Чийгшүүлэгч, нянгийн эсрэг үйлчилгээтэй савангаар
цэвэрхэн угаах нь бас чухал биз дээ?
2. Гарын тосыг байнга түрхээрэй!
Үрчлээ, хөгшрөлтийг зогсооход
чийгшүүлэлт хамгийн чухал гэдгийг та мэдэх үү?
Арьс хуурайших шалтгаан нь
ус, тосны тэнцвэргүй байдал юм.
Ус, тосны тэнцвэрийг хангахын тулд гарын тос зайлшгүй шаардлагатай!
Гараа угаасны дараа усыг арчсаны дараа
гарт бүрэн шингэх хүртэл байнга түрхээрэй!
3. Гуужуулагчийг сайтар хийгээрэй!
Нүүрнээс гадна гарт ч гуужуулагч хэрэгтэй гэдгийг та мэдэх үү?
Арьсны гадаргуу дээрх үхэжсэн эсүүдээс болж
арьсны дотор тал руу чийгшүүлэгч бодис
нэвтрэхэд хэцүү байж болно!
Гөлгөр гараа хадгалахын тулд
долоо хоногт 1-2 удаа
гуужуулагч хийх нь зүйтэй.
4. Гарын маск хийх
Чийглэг гартай байхын тулд гарын маск хийх нь бас зүйтэй биз дээ?
Гарын тосонд тос эсвэл бальзам хольж түрхээд
хуванцар бээлий өмсөөд 5-10 минут хүлээхэд л хангалттай!
Хэрэв энэ арга жаахан төвөгтэй санагдвал
гарт зориулсан тусгай маск худалдаж авах нь бас сайн арга юм!